Шилдэгүүдэд зориулав

Анги: 373 – Мулааны дууль төрсөн нь

 

Нүдтэй болгон л Занг Еэ дээр төвлөрсөн байлаа.

Занг Еэ бэхэнд бийрээ дүрээд, Чэн Мо руу хараад "Жинхэнэ дуут найраг гэж юу байдгийг сайн хараад ав!" гэж хэлээд... бийрээ уран гэхч нь цаасан дээр гүйлгэн дүрслэн ярьж эхэлнэ.

"Эрт дээр үед Мулан гэдэг охин байжээ."

Охин оо?

Хуа Мулан?

Эртний хэв маяг үргэлж эрчүүдийн талаар бичдэггүй билүү? Яагаад гол дүрээр нь эмэгтэй хүн бичиж байгаа юм бол?

Чэн Мо болон түүний ах дүүс энийг нь сонсоод шоглон инээнэ. Бусад хүмүүс харин гайхширсан байлаа. Тэдний царай, нүүр хувирал Занг Еэг галзуу гэж бодож байгааг тодоор харуулна. Тэр газар дээр нь дуут найраг зохиогоод зогсохгүй эмэгтэй хүнийг гол дүр болгосон байна. Энэ түүх тэгээд яаж хүнтэй гэрлэж, хүүхдүүддээ фермийн ажил заах талаар өгүүлэх юм уу? хэмээн бодоцгооно.

*Цик Цик Цик Цик"

*Мулан хаалга руу харан зогсох ч, холхих чимээ үл сонсогдоно.

Зөвхөн түүний санаа алдах чимээ л сонсогдоно.*

Эхний мөр дуусмагц, Су На юу хийхээ мэдэж байлаа. Тэр Занг Еэгийн ард очиж зогсоод. Түүнийг дараагийн мөрөө бичиж эхлэхэд Су На хойд эгнээнд байгаа хүмүүст сонсогдохоор чангаар уншиж эхэлнэ.

"Эй?"

"Үнэхээр фермийн талаар гэж үү?"

"Гэрийн ажлын тухай юм бол юу нь сонирхолтой юм?"

"Чимээгүй, битгий саад болоод бай. Харж л байя."

Хэдэн эмэгтэйчүүд болон охид түүний ардуур шивнэлдэж байлаа.

Олон зүйл бодолгүй, Занг Еэ маш хурднаар үгний араас үг ямар ч саадгүй бичнэ. Түүнд бодох ч хэрэг байхгүй мэт бийр нь зогсолтгүй хөдөлнө.

*Тэд охиноос сэтгэлд нь хэн байгааг,

Бодолд нь хэн байгааг асууна.

Охиных нь сэтгэлд хэн ч байхгүй

Охиных нь бодолд хэн ч байхгүй.

Урд шөнө би зарлал харсан.

Хаан маш олон цэрэг элсүүлж байна,

Армийн жагсаалт 12 хуулиасд байсан.

Хуулиас бүрт аавын нэр байсан.

Аавд насанд хүрсэн хүү байхгүй

Муланд том ах байхгүй

Би эмээл, морь авч, аавын оронд цэрэгт явна.*

Чэн Мо гайшран зогслоо!

Юу?

Аавынхаа өмнөөс цэрэгт явнаа?

Эрэгтэй хүнд хувирч цэрэгт явах юм уу?

Тэнд байсан бүх хүн гэнэт чимээгүй боллоо. Хэн ч юм ярьсангүй.

Занг Еэ улам хурдан бичиж эхэллээ.

*Зүүн зүгийн дэлгүүрээс чадалтай морь авлаа,

Өмнөд зүгийн дэлгүүрээс эмээл авлаа,

Хойд зүгийн дэлгүүрээс урт ташуур авч

Үүрээр аав ээжтэйгээ салах ёс хийгээд замдаа гарлаа.

Үдэш нь Шар голын эргээр хонохдоо

Аав ээжийнхээ дуудахыг сонссонгүй.

Зөвхөн Шар голын урсгал л сонсогдоно.

Үүрээр шар голоос хөдлөөд

Үдэш нь Хар ууланд ирэхдээ

Аав ээжийнхээ дуудахыг сонссонгүй,

Зөвхөн Ен овооны нүүдэлчин морьдын янцгаалах л сонсогдоно.*

Үл ялиг махлаг, дундаж настай эмэгтэйн нүдэнд нулимс цилэгнэв.

Энэ хүртэл сонссон эмэгтэйчүүдийн сэтгэл маш ихээр хөдөлсөн байлаа.

Яасан ч өрөвдөлтэй охин бэ дээ! Яасан сайн охин бэ! Яасан зоригтой эмэгтэй вэ!

Энэ хүрээд Занг Еэгийн бийр улам хурц болж, бийрний зуралт бүрээр үгнүүд үсэрч гарч ирэх гэж байгаа мэт санагдана.

*Тэр дайнд явах гэж арван мянган бээрийг туулж,

Нисэх мэт уулсыг даван давхина.

Хойд зүгийн салхи дайны чимээг цууриатуулж.

Төмөр хуягт хурц гэрэл гялбахад

Зуун тулаанд жанжид амь үрэгдэнэ.

Баатар цэргүүд арван жилийн дараа эргэж ирлээ.

Тэр эргэж ирсэн даруйдаа Тэнгэрийн Хүүтэй уулзав.

Тэнгэрийн хүү агуа танхимын сэнтийдээ залран суухдаа

Арван хоёр хэргэм зэрэг олгов.

Зуу зуун мянган алтны шагнал санал болгохдоо

 Хаан түүнээс хүслийг нь асуув

"Муланд сайд болох хүсэл байхгүй ээ,

би зөөлөн салхис хөлөглөн гэртээ л харимаар байна.***

Бүгд л дахин гайхшран, хөшлөө.

Дайнд олон хүн үхэхэд Мулан амьд үлдлээ гэж үү?

Хаан түүнийг шагнах гэхэд тэр сайд болохоос татгалзлаа гэж үү?

Занг Еэ үргэлжлүүлэн:

***Аав ээж нь охиноо ирж байгааг сонсоод

Гэрийнхээ гадаа тэврэлдэн хүлээнэ

Эгч нь дүүгээ ирж байгааг сонсоод

Энгэсэгээ түрхээд хаалга руу ширтэнэ

Дүү нь эгчийгээ ирж байгааг сонсоод

гахай, хонь гаргах гээд хутгаа ирлэнэ.***

Хүн бүрийн толгойд л төсөөлөгдөж байлаа.

Тэдний гэр бүлийн хүн дайнаас амьд, эсэн мэнд эргэж ирж байгаад бүгд баярлаж, найранд бэлдэж байна.

Энэ хүртэл уншаад Су Нагийн хоолой нь зангирав. Энэ түүх түүний эмзэг сэдвийг хөндсөн мэт үргэлжлүүлэн уншихад хоолой нь зангирч, нулимс дуслуулан зогслоо.

Занг Еэ, Су Наг чөлөөлөөд өөрөө ярьж эхэлнэ.

**Би зүүн талынхаа хаалгаа нээгээд

Баруун өрөөнийхөө буйдан дээр суулаа.

Дайны өмсгөлөө тайлаад

Хуучин даашинзаа өмслөө.

Цонх руу ширтэнгээ үүл мэт үсээ янзлаад.

Толинд харан шаргал цэцгийн нунтаг нүүрэндээ түрхлээ

Хаалгаар гараaд нөхөдтэйгээ уулзахад

Тэд цочролд орон мэлэрцгээв

Арван хоёр жилийн турш хамтдаа дайтчихаад

Тэд Муланийг... охин байсныг мэдээгүй аж!**

Шиао Жиангийн цус нь буцалж, сэтгэл нь огшиж байлаа!

Хажууханд нь нэгэн бүсгүй нулимс урсган уйлна.

Дуут найрагт гаргасан үзэгдлээс болж хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байлаа!

Эцэст нь Занг Еэ инээсхийгээд хүмүүсээс асууж байгаа аятай зүйл бичнэ:

*Эр туулай үсрэн харайна

Эм туулайн нүд бүлтэгнэнэ.

Хоёр туулай зэрэгцэн харайн явахад...*

Түүний бичих сүүлийн үгс хамаагүй их хүч ашиглан бичигдэнэ.

*Миний эр, эмийг яаж мэдэх юм?*

Түүнийг асуултаа бичиж дуусмагц, танхим чив чимээгүй боллоо!

Занг Еэ бийрээ тавихаасаа өмнө "Муланы дууль"-г хатаахаар өргөж тавив.

Чэн Мо уншиж дууссаныхаа дараа царай нь цонхийж, ярвайв. Түүний сурагч ах дүүс ч мөн хэлэх үггүй болцгоолоо!

Мастер Вэй сандалынхаа түшүүрийг алгадаад сэтгэлээ сэргэтэл инээнэ. " 'Миний эр эмийг яаж мэдэх юм?' гэдгийг сайхан хэллээ! Гайхалтай! Гайхалтай! Гайхалтай!"

Энэ мөчид Мастер Зоүгийн сэтгэл хөдлөл ч мөн адил үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Тэр Занг Еэ-гийн бичсэн "Муланы дууль"-г гайхан биширч, цочирдсон аятай Занг Еэ рүү ширтэнэ.

Тийм ээ! Тэр жинхэнээсээ цочирдсон байсан юм!

Вү Зэкүйний нүд нь гялалзана.

Тэнд байсан бүх эмэгтэйчүүд гайхширсан байлаа!

"Хуа Мулан? Тэр бол бүх эмэгтэйчүүдийн үлгэр жишээ!"

"Тийм шүү! Эмэгтэй хүн ийм л байдаг! Хэн эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй эн зэрэгцэхгүй гээв?"

"Эрчүүдийн чаддаг бүхий л зүйлийг эмэгтэйчүүд ч бас чадна!"

Эмэгтэйчүүд бүгд л баярлаж байлаа. Энэ "Муланы Дууль" тэдний зүрх сэтгэлд хүрч чадсан юм!

Туулайг чихнээс нь барихгүй бол эр эмийг нь мэдэхгүй. Эр туулайн хөл үргэлж л тийчэгнэж, эм туулайн нүд бүлтэгнэдэг. Тэр үед л ялгаж чадна уу гэхээс зэрэгцэж гүйж байвал яаж ялгах юм?

"Гайхалтай!!" Мастер Зоү алга ташиж эхэллээ!

Энэ мөчид алга таших хүмүүсийн тоо нэмэгдэж "Дэндүү биширмээр байлаа! Өнөөдөр ёстой л сургамж авлаа. Хэчнээн хүчирхэг байсан ч, илүү хүчирхэг нэгэн байж л байдаг гэдэг шиг"

Муланы дууль дэндүү сайн бүтээл болсон!

Хүмүүсийн бишрэн шүтэхээр тийм гайхалтай бүтээл боллоо!

Чэн Могийн дуут найраг 1000 гаруй үгтэй байсан болохоор түүнийг дажгүй байсан гэж бодож байсан хүмүүс одоо энэ хүүгийн бичсэн дуут найрагтай харьцуулахад Чэн Могийнх хог л мэт байлаа. Чэн Мо найраг дээрээ эрчүүдийг магтаж, эмэгтэйчүүдийг гай, барцад мэтээр дүрсэлсэн нь тийм ч авууштай байгаагүй. Одоо ингээд харахад Чэн Могийн үгийн найруулга балчир хүүхдийнх мэт харагдаж, магтаал хүртэх эрхгүй мэт харагдана.

Энэ хүүгийн Вү Зэкүйнд зориулж бичсэн дуут найргийг л хараач дээ. Тэр эмэгтэйчүүдийн талаар бичихдээ хэнийг ч доромжлоогүй. Чиний бичсэн эрчүүд өндөр албан тушаалтан болохыг хүсэж байхад, энэ хүүгийн бичсэн эмэгтэй өндөр албан тушаал хүсээгүй. Тэр шагнал урамшуулал хүсээгүй, зөвхөн гэртээ л харихыг хүссэн. Чиний бичсэн эрэгтэй олон зүйл дээр гомдоллож байхад, энэ хүүгийн бичсэн эмэгтэй аавыгаа улсынхаа төлөө цэрэгт яваагүй гэж цаазаар авахуулахаас айн оронд нь эр хүний дүрд хувиран цэрэгт явсан. Аавынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө тэр тулалдсан. Тэр 10 жилийн дараа гэртээ эргэж ирэхийн өмнө дайны талбарт ухаанаараа өөрийгөө хуяглаж, дайснаа дарсан.

10 жил!

Сул дорой эмэгтэй хүн!

Тэр зарим эрэгтэй хүний хийж чадахгүйг чадсан!

Чэн Мо болон энэ хүүг харьцуулах юм бол тэдний зөрүү дэндүү хол байна. Хүүгийн бичсэн Муланы дууль нь бүх талаараа Чэн Могийн зохиолын эсрэг байсан. Мөр бүр нь Чэн Могийн нүүрийг алгадаж буй мэт.

Чэн Могийн царай нь ярвайлаа. Тэр Занг Еэг ийм найраг бичнэ гэж огтхон ч төсөөлөөгүй!

Занг Еэ, Чэн Мо руу хараад "Ахиад хэлье, чиний бичсэн зүйл бол юу ч биш. Огтхон ч дуут найраг биш." гээд өөрийн бичсэн рүүгээ заагаад "Энэ бол жинхэнэ дуут найраг. Чинийхтэй харьцуулашгүй!"

Чэн Мо ууртайгаар "Миний найргийг шүүмжлэх чи ямар эрхтэй юм?"

Гэнэт мастер Зоүгийн нүд нь гялалзлаа.Их удаан бодсоны эцэст тэр гэнэт ухаарсан аятай инээгээд "Бяцхан Чэн, чиний урд байгаа хүн бол чиний найргийг шүүмжлэх бүрэн эрхтэй хүн. Хэрвээ тэр чиний найргийг юу ч биш гэж байвал чинийх юу ч биш л гэсэн үг. Хэрвээ түүнд шүүмжлэх эрх байхгүй бол энэ улсад өөр шүүмжлэх эрхтэй хүн ховор биз. Зохиолын хүрээнд энд байгаа бүх нийлээд ч түүний хаана ч хүрэхгүй!" гэж хэлээд Занг Еэ рүү хараад инээлээ. "Залуу минь, би чамайг хэн гэдгийг чинь мэдчихсэн!" гэв.

Чэн Мо гайхан зогсоно. Мастер Зоү юу яриад байгаа юм бол?

Түүнд шүүмжлэх эрх байгаа гэж үү? Ямар эрх?

Бас юун энд байгаа бүх хүн түүнтэй эн тэнцэхгүй гэж? Байж боломгүй юм!

"Аа?"

"Хэн юм?"

"Настан Зоү мэдэх юм уу?"

Бүгд л сонирхож байлаа. Энэ залуу хэн юм бол?! гэж.

Мастер Вэй болон бусад яруу найрагчид гайхшран харна. Зарим нь амандаа бувтнаж эхэллээ!

Мастер Зоү чангаар инээгээд "Би аль эрт л таах ёстой байсан юм. Энэ улсад Муланы дууль шиг гайхалтай бүтээлийг ингэж газар дээр нь бичих чадвартай ганц л хүн байгаа!"

Эцэст нь, арай сийрэг ухаантай хүмүүс нь эхнээсээ ухаарч эхэллээ!

Улсад яруу найраг болон хоёр мөртдөө сайн хэдхэн л хүн бий. Харин захирал Вүгийн урьсан хүн? Тэр бас Пэкин Их Сургуулийн багш Су Наг таньдаг.

"Новш гэж!"

"Тэнгэр минь! Тэр Занг Еэ байна!"

"Чи Занг Еэ багш байна!!"

Бүгд л цочролд орцгоолоо. Хэн ч ийм зүйлийг төсөөлж байсангүй!


Сэтгэгдэл үлдээх

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

251-
250

Найзууд




:-)
 
xaax